Хэмжээст оноо? Элсэлтийн эрэмбэ? Сонгох боломжтой хөтөлбөр?

Манай компани 2020, 2021, 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр түүхэн уламжлалт МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, ДХИС, ХУИС, ХҮИС тус бүрийн Элсэлтийн журмын дагуу Шалгуулагчийн нийт онооны болон эрэмбийн тооцооллыг хийж, сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг харуулах Мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн.

Бид сүүлийн 3 жилийн датанд суурилан шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа бөгөөд энэ үйлчилгээ нь Шалгуулагчийн 3 хүртэлх хичээлийн Анхны оноог өнгөрсөн 2020, 2021, 2022 оны Хэмжээст оноонд хөрвүүлэн, тухайн жилүүдийн Их сургуулиудын элсэлтийн журмын дагуу сонгох боломжтой хөтөлбөрүүд болон эрэмбийн тооцооллыг үзүүлнэ.

Ингэснээр 2023 оны ЭЕШ-т бэлдэж байгаа сурагч өөрийн авч чадах анхны /100/ оноогоо манай системд оруулан өнгөрсөн 3 жилийн байдлаар хэмжээст /800/ оноонд хэрхэн хөрвөх, Их сургууль тус бүрийн элсэлтийн журмын дагуу хосолсон эрэмбэ болон сонгох боломжтой хөтөлбөрөө мэдсэнээр өөрийн баримжаагаа бүрэн тодорхойлох боломжтой боллоо.

Та доорх талбарт ЭЕШ өгөх хичээлийн өмнөхийг чеклээд авч чадах оноогоо оруулан тооцоолол хийж үзнэ үү. Амжилт хүсье.

Заавар Бодит жишээ
Доорхи мэдээллийг оруулна уу
Шалгалт өгөх аймаг, хот *
Утасны дугаар *

© 2020 - 2023. Ирээдүйн Мэргэжил Сонголт ХХК.
Утас: 9856-8092